1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Бакалаврын хөтөлбөр

Хөргөлтийн технологи ба систем

Хөтөлбөрийн нэр, индекс – ХӨРГӨЛТИЙН ТЕХНОЛОГИ БА СИСТЕМ, D071303

Хөтөлбөрийн тодорхойлолт
: “Хөргөлтийн технологи ба систем” мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг багтаасан, суралцагчдад шинжлэх ухаан, техник технологийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүнийг нээж хөгжүүлэх чадвар дадал эзэмшүүлэх, соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн баримт бичиг юм.

 

Хөтөлбөрийн үндэслэл: “Хөргөлтийн технологи ба систем” мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалтыг олон хувилбартай байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. “Хөргөлтийн технологи ба систем” мэргэжил нь Техникийн суурь мэдлэг эзэмшсэн, өөрийгөө хөгжүүлэх, хөрвөх чадвар бүхий төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэхэд оршино.

 

Хөтөлбөрийг хариуцах нэгж: ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМ

 

Суралцах хугацаа2.5-4 жил байна. Бакалаврын сургалтын агуулгын багтаамж 125-оос доошгүй багц цаг байна.

 

Хичээлийн хөтөлбөр: нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаана.

 

Сургалтын орчин: сүүлийн үеийн программаар хангамжаар хангагдсан дарах лабораторитой. Үүнд: Шингэн ба хийн механик, Цахилгаан электроник, Механик, Мехатроник, Хөргөлт, Агааржуулалтын лаборатори байдаг.

 

Элсэгчдэд тавих шаардлага: “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу ерөнхий шалгалтын оноог харгалзан физик, математикийн хичээлээр 400-гаас дээш оноотой элсэгчдийг элсүүлэн суралцуулна.

 

Багшийн хангамж: Мэргэжлийн хичээл заах багш нар магистр, түүнээс дээш зэрэгтэй. Багш нар мэргэжлийн болон сургалтын технологийн өндөр мэдлэгтэйгээс гадна судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай.

 

Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж:

Мэдлэг:

  • Цахилгаан болон электрон удирдлагын систем
  • Техникийн хэмжилт, тохируулгын онол
  • Хий, шингэний системийн онол, тооцоо
  • Дулаан техник, термодинамик
  • Хөргөлтийн технологийн үндэс
  • Хөргөх бодис ба түүний төрөл, байгаль орчинд ээлтэй хөргөх бодисын сонголт
  • Хөргөлтийн машины цикл, ажиллах зарчим, төрөл
  • Хөргөлтийн тоног төхөөрөмж
  • Материалын технологи, эд анги үйлдвэрлэх, сэргээн засварлах онол
  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөх технологи
  • Агааржуулалтын систем
  • Хөргүүртэй зоорийн төсөл, тооцоо
  • Төсөл зохиох автоматжуулалт

Ур чадвар

  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийг хэвийн горимд ажиллуулах
  • Байгаль орчинд ээлтэй хөргөх бодисыг сонгох, ашиглах
  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, оношлогоо, хэмжилт, тохируулгын ажил гүйцэтгэх
  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийн хийцийн элементүүдийг төслөх, зохион бүтээх
  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийн эд ангиудыг сэргээн засварлах, үйлдвэрлэх
  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварын төлөвлөлт, зохион байгуулалтыг тооцох
  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийн техникийн дүгнэлт гаргах
  • Хөргөлтийн тоног төхөөрөмжийн тооцоо болон сонголт хийх
  • Хувь хүний хөгжил, төлөвшил, бичгийн болон харилцааны ур чадвар

 

Суралцагчийн үнэлгээ: Суралцагчдын мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлнэ. Үнэлгээ 2 хэсгээс бүрдэх ба 70 хүртэлх оноог хичээл заасан багш, 30 хүртэл оноог улирлын шалгалт авч үнэлнэ. Суралцагчдын мэдлэгийн түвшингээс гадна суралцах идэвх, чармайлт, хүмүүжил, төлөвшлийг хамтад нь үнэлнэ.

 

Харилцаа хамтын ажиллагаа: Дотоод, гадаадын их дээд сургуулийн ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгжүүдтэй холбоо тогтоож, хөтөлбөрийн төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар арга туршлага солилцож, кредит цаг харилцан тооцох, хөрвүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Их уншсан