1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮДИЙН “ШИЛДЭГ ЗААХ АРГА ЗҮЙЧ БАГШ” ШАЛГАРУУЛАХ УЛСЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

 

Хөдөлмөрийн яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан Политехник коллеж, МСҮТ-ийн “Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах улсын 14-р уралдаан 2015.04.16ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.Уралдааны нээлтэд Хөдөлмөрийн яамны МБСБЗГазрын дарга А.Халиунаа, мэргэжилтэн Ж.Энхтунгалаг, Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра, Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Барамсай нар оролцож амжилт хүсч үг хэллээ.  Уралдаанд бүсүүдээс шалгарсан 12 багш оролцсоноос 1-р байрыг Технологийн дээд сургуулийн багш Б.Баярцэнгэл, 2-р байрыг Техник технологийн дээд сургуулийн багш Т.Отгон, 3-р байрыг ҮУПК-ийн багш Г.Жаргалсайхан нар эзэллээ.

 

 

 

1

Улаанбаатар бүс

ТДС

Балъянжав Баярцэнгэл

Исгэлтийн тоног төхөөрөмж

 

 

2

ҮУПК

Гончигдорж Жаргалсайхан

Оёдол

 

 

3

ТТДС

Тогтох Отгон

Автозам, гүүрийн барилгын ажилчин-замчин

 

 

4

Хангайн бүс

Архангайаймагдахь МСҮТ

Энхтайван Тунгалагтамир

Харилцааны ур чадвар эзэмших

 

 

5

Төвийн бүс

Баянчандмань МСҮТ

Батцэнгэл Мөнх-Уянга

Цахилгааныинженер

 

 

6

Дархан -Уул аймаг дахь МСҮТөв

Жаргал Эрдэнэ-Очир

Барилгын цахилгаанчин

 

 

7

Баруун бүс

Баянхонгор МИМСҮТ

Жанчив Сарнай

Оёдол эсгүүр

 

 

8

Завхан Политехник коллеж

Энхтуяа Бат-Өлзий

Мужаан

 

 

9

Говийн бүс

Дундговь МСҮТ

Банзрагч Отгонбаяр

Барилгын засал чимэглэл

 

 

10

Дорноговь МСҮТ

Насантогтох Номинсүрэн

Барилгын цахилгаан

 

 

11

Зүүн бүс

Дорнод аймаг дахь МСҮТ

Цэеэрэгзэн Бямбаа

Гагнуур

 

 

12

Дорнод Политехник коллеж

Энхээ Чулуунхүү

Гагнуур

 

 

ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮДИЙН “ШИЛДЭГ ЗААХ АРГА ЗҮЙЧ БАГШ"   ШАЛГАРУУЛАХ  УЛСЫН XIV УРАЛДААНЫ

НЭГДСЭН ДҮН                                                            

 

Сургууль

Багшийн овог нэр

Хичээл

Дундаж оноо

БАЙР

 
 

1

Баянчандмань МСҮТ

Батцэнгэл Мөнх-Уянга

Гэрэлтүүлгийнхэрэгсэлсонгожашиглах

50

12

 

2

ҮУПК

Гончигдорж Жаргалсайхан

Үндэсний хувцас эсгэх, оёх

80.7

3

 

3

ЗавханПолитехникколлеж

ЭнхтуяаБат-Өлзий

Барилгын хийц эдлэл хийх

72.7

5

 

4

Дархан -УулаймагдахьМСҮТөв

Жаргал Эрдэнэ-Очир

Гэрлтүүлгийн төхөөрөмжийг угсарч суурилуулах

62.7

7

 

5

Дорнодаймагдахь МСҮТ

Цэеэрэгзэн Бямбаа

Гагнуурынонол

54

9

 

6

Баянхонгор МСҮТ

Жанчив Сарнай

Европ хувцас оёх

58

8

 

7

ТДС

Балъянжав Баярцэнгэл

Пиво үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж

90

1

 

8

ДорнодПолитехникколлеж

Энхээ Чулуунхүү

Инертийн хийд хайлдаггүй электродоор ширээх

51.7

11

 

9

Дорноговь МСҮТ

Насантогтох Номинсүрэн

Цахилгаан тоног төхөөрөмж

53

10

 

10

ТТДС

Тогтох Отгон

Авто замын материал судлал

86

2

 

11

Архангайаймагдахь МСҮТ

Энхтайван Тунгалагтамир

Харилцааны ур чадвар эзэмших

66.3

6

 

12

Дундговь МСҮТ

Банзрагч Отгонбаяр

Шавардлагын ажил хийх

78

4

 

 

ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВҮҮДИЙН “ШИЛДЭГ ЗААХ АРГА ЗҮЙЧ БАГШ" ШАЛГАРУУЛАХ УЛСЫН XIV УРАЛДААНЫ ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨМЖ

 

“Шилдэг заах аргач багш” шалгаруулах улсын уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн зөвлөх багш профессор С. Батхуяг, профессор Ш. Ичинхорлоо, багшийн хөгжлийн төвийн зөвлөх багш Ч. Алтанцэцэг нар ажиллалаа. Уралдааныг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн нийт оролцсон багш нарт талархал илэрхийлж, дараах зөвлөгөөг өглөө.

 

МУБИС-БоСС-ийн зөвлөх багш С. Батхуяг :

Цаашид сайжруулах шаардлагатай анхаарах зүйлүүдийг дурьдвал:

  • Хичээлийн сэдэлжүүлэлтийг суралцагчдын насны онцлогт нь тохирсон, тохиромжит аргазүйгээр төлөвлөх. Сэдэлжүүлэлтийг хийхдээ суралцагчдын хэрэгцээнд тулгуурлаж хийвэл илүү бодитой болно.
  • Аливаа онолын сэтгэлгээ, ухагдахуун, нэр томъёололд шинжлэх ухаанч байдал дутмаг байна. Шинжлэх ухаантай холбож шинжлэх ухааны түвшинд суралцагчдад мэдлэг, чадварыг олгох.
  • Салбарынхаа мэргэжлийн нэр томъёоллыг зөв сонгох, зөв хөрвүүлж, орчуулах. Ойлгогдохгүй, ойлгомжгүй нэр томьёолол их ашиглах хандлагатай байна.
  • Шалгах, үнэлэх, уралдуулахыг гол болгож байна. Энэ бүгдийн төгсгөлд суралцагчид ямар сургамж авав гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.
  • Багш нарт системтэй мэдлэг, чадвар, аргачлал дутмаг байна. Суралцагчдад зөв оновчтой системтэй арга, аргачлалаар мэдлэг,чадварыг эзэмшүүлэх.
  • Суралцагчдын хандлагыг нь өөрчлөн, хэрэглээгнь чухалчилах.
  • Багш хүн суралцагчдад юуг сургах, юуг ухааруулах, ямар хандлага төлөвшлийг бий болгох вэ? Гэж өөртөө асуулт асууж аргазүйгээ нарийн төлөвлөдөг байх .
  • Бид хичээлээр дамжуулж хүнд мэдээлэл өгөх биш, төлөвшүүлэх, хандлагыг өөрчлөх.

 

 

2. Багшийн хөгжлийн зөвлөх багш: Ч. Алтанцэцэг

Багш гэдэг бол оюуны хөдөлмөр эрхэлдэг учраас ном байнга унших хэрэгтэй.         С. Батхуяг багшийн хэлсэн зөвлөлгөөн дээр нэмж дараах хэдэн зүйлийг хэлье.

  • Уралдаанд орсон 12 багшаас 5 багш ээлжит хичээлийн төлөвлөгөөтэй байна. Хичээлийн төлөвлөлт гэдэг бол багш хүний заах арга зүйн тулгуур байх ёстой.
  • Онолын мэдлэг нь шинжлэх ухаанч байх хэрэгтэй. Бид өөрсдөө харьцуулж судлах хэрэгтэй цаад шинжлэх ухааныхаа мөн чанарыг мэдэхгүй байна.
  • Арга зүйн төлөвлөгөө нь онолын агуулгатайгаа холбогдохгүй байна.
  • Зарим хичээлүүдийн агуулга хэт өргөн хүрээг хамарч бусад холбоо хамааралгүй зүйл рүү халих хандлагатай байна.
  • Дийлэнх багш нар асуултуудаа оновчгүй тавьж байна. Асуулт хэрхэн тавих, асуулт тавих ямар ямар хэлбэр байдаг түүнээс ямар үед ямар асуултыг тавих талаар уншиж судлах хэрэгтэй.

3. МУБИС-БоСС-ийн багш Ph.DШ. Ичинхорлоо

  • Улаанбаатарын бүсээс шалгарч оролцсон багш нар сарын хугацаанд эрс өөрчлөгдөн сайжирсан байна.
  • Орон нутгийн багш нарын ур чадвар Улаанбаатар бүсийн багш нарын ур чадвараас эрс бага байна. Туршлага судалж хөгжих хэрэгцээ, шаардлага тулгарч байна.
  • Хичээл заасан багш нар суралцагчдыг багаар ажиллуулж, багаар ажиллуулах олон төрлийн хэлбэр байдгийг харуулсан.
  • Багш нар их олон төрлийн дидактик хэрэглэгдэхүүнийг оновчтой хэлбэрээр сонгож ашиглуулсан.
  • Нийт хичээлийн 60-70% нь багш төвтэй аргазүйгээр хичээлээ зохион байгуулсан.
  • Сурагчдаар бүтээж, ажиллуулах даалгавар дутмаг гүйцэтгүүлсэн.
  • Сэдвийн томъёолол үг хэллэг дийлэнхнь ойлгомжгүй байна.
  • Зорилго, зорилтын тодорхойлолтыг суралцагч төвтэ илэрхийлж буй байдал дутмаг.
  • Суралцагчдад орос, англи хэлийг ашиглаж практик ач холбогдолтой, найдвартай мэдээлэл өгөх хэрэгтэй.

2015.04.16

 

Их уншсан