1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“ХҮНСНИЙ ШИМ СУДЛАЛ-2018” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын удирдамж

Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, туршилт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэд, судлаачид, багш нар, үйлдвэр аж ахуйн нэгжийн инженер технологичдод зориулан “Хүнсний шим судлал-2018” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Хурлын зорилго:
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

Хурал зохион байгуулах хугацаа:
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 15.00 цагт хичээлийн “Б” байрны 6-р давхрын хурлын танхимд болно.

Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа:
Илтгэл, өгүүллийг 2018 оны 11 дүгээр сарын 15 хүртэл хичээлийн А байрны 215 тоотод,эсвэл цахим хаяг (delger0720@yahoo.com)-аар хүлээн авна.
Хуралд ирүүлсэн бүх өгүүллийг эмхэтгэж гаргана. Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх төлбөр 10000 төгрөг.

Өгүүлэлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
• Өгүүллийн нэр
• Зохиогчийн нэр, албан тушаал, мэргэшлийн болон эрдмийн зэрэг, цол
• Хураангуй
• Түлхүүр үг
• Оршил, үндэслэл
• Өгүүллийн үндсэн хэсэг (үр дүн)
• Дүгнэлт
• Ишлэл татсан ном, зохиол
• Зохиогчийн тухай

Өгүүллийг Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2007 программыг ашиглан Arial фонт, 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equаtion програм дээр мөр голлон бичигдсэн байна.Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй. Өгүүллийн агуулгыг 6-7 хуудсанд багтаана.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор илтгэгч нарт мэдэгдэх болно.

Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
• Тухайн асуудлын шинэлэг тал
• Онол практикийн ач холбогдол
• Судалгаа, туршилт, боловсруулалтын байдал
• Илтгэх ур чадвар

Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.

Зохион байгуулагч: ТДС-ийн Эрдмийн Зөвлөл
Холбоо барих утас: 99751520, 91925669

Их уншсан