1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

ТДС-ийн багш нарын “Сургалтын технологийн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 3-р сарын 28-ны 15 цагт Б байрны Соёлын танхимд болов.

Энэ удаагийн хурал дээр сургалтын технологийг боловсронгуй болгох, судалгаат хичээлийг зохион байгуулах, шаталсан сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, оюутны сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, сургалтын үнэлгээнд шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах, хичээл дундын бие даалтыг сургалтад ашиглах, зайны сургалтыг ашиглах боломжийн чиглэлээр илтгэл тавигдав.

Хуралд доктор Б.Эркигүл, сургалт эрхэлсэн менежер С.Оюунсүрэн, багш Ж.Мөнхзул, Г.Ганзориг, Б.Даваасүрэн, О. Оргил-Эрдэнэ нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

Хүнсний Технологийн Тэнхимийн эрхлэгч, доктор Я.Баярхүү, Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Санжаабадам нар шүүгчээр ажиллав.

 

Хуралд 6 илтгэл хэлэлцүүлснээс багш Б.Эркигүлийн “Хичээлийн үнэлгээнд шалгуур үзүүлэлтийг ашиглах нь” илтгэл 1-р байр, Б.Даваасүрэнгийн “Хичээл дундын бие даалтыг сургалтад нэвтрүүлсэн үр дүнгээс” илтгэл 2-р байр, багш Г.Ганзоригийн “ТESOL-ийн арга зүйгээр оюутны сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт илтгэл 3-р байр тус тус эзлэв. Эхний 3 байр эзэлсэн багш нарын илтгэлийг “Боловсрол судлал” сэтгүүлд хэвлүүлэхээр боллоо.

 

Хурлын бэлтгэл ажилд туслалцаа үзүүлсэн Хүнсний Технологийн Тэнхим, Байгалийн ухааны тэнхимийн багш нарт талархал илэрхийлье.

 

С.Нарандэлгэр

 

2017-03-29

 

 

 

 

 

Их уншсан