1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ХҮНС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ, АРГА ЗАМ-2019” Эрдэм шинжилгээний бага хуралд оюутан А.Оюу-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэллээ.

“ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР”-ийг тохиолдуулан ХХААХҮЯ, НҮБ-ын ХХАА-н байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын Хүнсчдийн Холбооноос зохион байгуулсан “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ХҮНС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ, АРГА ЗАМ-2019” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Тус бага хурал нь хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, төр, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, Дэлхийн хүнсний өдрийг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм. Энэхүү хуралд Монголын их, дээд сургуулиудын судлаач багш, оюутнууд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн бөгөөд бөгөөд Технологийн дээд сургуулийн оюутан А.Оюу-Эрдэнэ амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.

Их уншсан