2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монголын Итгэмжлэгдсэн лабораториудын үндэсний ассоциацын “Өнөөдрийн бидний нэгдэл-Маргаашийн лабораторийн хөгжил” сэдэвт хурал ХҮТИС-ийн байранд зохион байгуулагдлаа. Тус хурлаар ассоциацын зорилго, үйл ажиллагааны чиглэл,цаашдын хамтын ажиллагаа, лабораториудын хөгжил, чадавхыг бэхжүүлэх болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Үүний зэрэгцээ хурлын эхэнд ХҮТИС болон Монголын итгэмжлэгдсэн лабораториудын үндэсний ассоциац ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулж, лабораторийн салбар болон боловсрол судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
