1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

“ХҮНСНИЙ ШИМ СУДЛАЛ-2015” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын удирдамж

Хүнсний салбарт мэргэжилтэй ажилтан, мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг угтан            Хүнсний шим судлал-2015эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

 

Хурлын зорилго:

Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, хүнс үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

 

Хурал зохион байгуулах хугацаа:

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2015 оны 12 дугаар сарын 09-ний 15.00 цагт хичээлийн “Б” байрны  5-р давхрын хурлын танхимд болно. 

 

Өгүүлэл, илтгэл хүлээн авах хугацаа:

Өгүүллүүдийг 2015 оны 11 дүгээр  сарын 20 хүртэл хичээлийн А байрны 214 тоотод, эсвэл цахим хаяг (delger0720@yahoo.com)-аар хүлээн авна.

Хуралд ирүүлсэн бүх өгүүлэл, илтгэлийг эмхэтгэж гаргана.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор илтгэгч нарт  мэдэгдэх болно.

 

Өгүүлэлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:

  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн нэр, албан тушаал, мэргэшлийн болон эрдмийн зэрэг, цол
  • Хураангуй
  • Түлхүүр үг
  • Оршил, үндэслэл
  • Өгүүллийн үндсэн хэсэг /үр дүн/
  • Дүгнэлт
  • Ишлэл татсан ном, зохиол
  • Зохиогчийн тухай

 

Өгүүллийг Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2007 программыг ашиглан Arial фонт, 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equàtion програм дээр мөр голлон бичигдсэн байна.

Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй. Өгүүллийн агуулгыг 6 хуудсанд багтаасан байна. 

 

Хурал зохион байгуулагч: ТДС-ийн Эрдмийн Зөвлөл

 

Холбоо барих утас: 99751520, 91925669

Их уншсан