1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

“Хүнсээ хэмнэе” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулав

ҮХААЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Технологийн дээд сургууль хамтран “Хүнсээ хэмнэе” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан(эрдэм шинжилгээний бага хурал)-ыг  2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагт Технологийн Дээд Сургуулийн А байрны 120 тоотод зохион байгуулав.

Илтгэлийн уралдааны  зорилго нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хаягдлыг бууруулах, хүнсээ хэмнэх арга замыг тодорхойлоход оршиж байлаа.

Хурлын үйл ажиллагаанд ТДС-ийн ерөнхий захирал, доктор профессор Б.Барамсай, сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, доктор  Ч.Нарангэрэл,  НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Шейх Ахадузаман, мэргэжилтэн С. Жигжидпүрэв нар оролцож үг хэлэв.

Хуралд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ХААИС, Техник Технологийн Дээд Сургууль, Технологийн Дээд Сургуулийн нийт 18 оюутан илтгэл тавьж оролцов. Илтгэлүүд нь сонирхол татсан, цаг үеийн шаардлагад нийцсэн, ач холбогдолтой байлаа.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн ҮТС-ийн доктор, Sc.D, профессор Л.Дамдинсүрэн, Технологийн дээд сургуулийн тэргүүн дэд захирал, доктор, Ph.D,  Р.Дарьхүү, тэнхимийн эрхлэгч,  доктор, Ph.DЯ.Баярхүү, багш,  доктор Ph.DС.Нарандэлгэр, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор, Ph.DБ.Мягмарсүрэн, ҮХААЯ-ны хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Амаржаргал нар ажиллав.

Хүнсний салбар тус бүрээс 1 илтгэлийг шалгаруулан “Шилдэг илтгэл”-ийн өргөмжлөл, мөнгөн шагнал, мөн салбар тус бүрээс тусгай байрын шагналыг 5 оюутанд олгов.

Шилдэг илтгэлээр Х.Урангийн  “Махны нийлүүлэлтийн сүлжээнд хорогдлыг бууруулах арга зам”, ШУТИС-ийн оюутан О.Дуламсүрэнгийн “Сүүний үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх микробиологийн судалгаа, ТТДС-ийн оюутан Ж.Галнэмэх, Г.Лхагвазул, Г.Ууганчимэг нарын “Хүнсний ногоонд анхны боловсруулалт хийх үеийн хорогдлын хэмжээг судлах”, ТДС-ийн оюутан Д.Отгонбаярын “Буудайн ашиглалтыг сайжруулах боломж”, ТДС-ийн оюутан Ж.Цэцэгсүрэнгийн “Хүрэн манжинг хаягдалгүй ашиглах технологийн судалгаа” сэдэвт илтгэлүүд,

Тусгай байранд: ТДС-ийн оюутан Б.Дашзэвэгийн “Хоолны газрын хаягдал ба үйлчлүүлэгчдийн хандлага”, ШУТИС-ийн оюутан Б.Галдансүрэнгийн “Кимчитэй сархинаг үйлдвэрлэх технологийн судалгаа”, ХААИС-ийн оюутан А. Болортуулын “Ургамлын хаягдал тосноос биодизель түлш үйлдвэрлэх боломжийг судалсан дүн”, ХААИС-ийн оюутан Ц.Цацрал, Б.Баяртуяа нарын “Хүнсний хаягдлыг дахин боловсруулах арга замууд ба био бордоо үйлдвэрлэх”, ТДС-ийн оюутан А.Оюунчимэгийн  “Амьтны гаралтай утаслаг уургийн бэлдмэл үйлдвэрлэх технологийн судалгаа” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад оролцсон ҮХААЯ, НҮБ-ын ХХААБ, Технологийн дээд сургуулийн Хүнсний Технологийн тэнхимийн багш нарт талархлаа илэрхийлж байна.

Их уншсан