1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

Инженерчлэлийн мэргэжлийн төгсөлтийн дадлагын тайлан хамгаалалт боллоо.

нженер-3Б ангийн оюутнууд 2023 оны 10 дугаар сарын 20-нд төгсөлтийн өмнөх дадлагын тайлан хамгааллаа.

Тус ангийн 11 оюутан “Инстал Наран констракшн” ХХК, “Эрхэм илч хөгжил” ХХК, “Статус Дочи” ХХК, “Bитафит” ХХК, “ПРО ЭМ ЭС” ХХК гэсэн нийт 5-н аж ахуйн нэгж, үйлдвэрт батлагдсан удирдамжийн дагуу төгсөлтийн өмнөх дадлага хийв.

Оюутнууд танхимын сургалтын явцад үз‎‎эж судалсан онолын мэ‎дл‎‎эгт‎‎ээ тулгуурлан барилга байгууламжийн зураг, угсралтын процессын технологи, талбайн зохион байгуулалт, цахилгааны зураг схем, бүх төрлийн самбар зургийн дагуу угсрах, хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмж түүний ажлын үр дүнд үнэлгээ өгөх, технологийн хяналт тавих, зураг төсөл унших, ажлын тоо хэмжээ тооцох аргыг эзэмших, материал сонголт технологийн карт гаргах зэрэг үйл ажиллагаанд биечлэн оролцож, онолын мэдлэгийг практикаар гүнзгийрүүлэх замаар мэргэжлийн дадлага хийж, ур чадвар эзэмшсэн талаараа тайлагнаж, амжилттай хамгаалав.

Тус ангийн төгсөлтийн өмнөх дадлагын тайланг Технологийн дээд сургуулийн мэргэжлийн тэнхимийн 4 багшийн бүрэлдэхүүнтэй комисс хамгаалуулав.

Мэргэжлийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа 

 

  2023.10.20

 

Их уншсан