“Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөөний дагуу Технологийн дээд сургуулийн ММБ 2а ангийн 10 оюутан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 04 хүртэл “Хатансүйх Импэкс” ХХК-д үйлдвэрлэлийн дадлага хийв. Дадлагын хугацаанд оюутнууд “Хатансүйх Импэкс” ХХК-ийн мах шулж ангилах цех, хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэр, яс, тос боловсруулах цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн дамжлагууд дээр технологич, мастер, технологийн ажилтнуудыг дагалдан амжилттай дадлагажиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ. “Хатансүйх Импекс” ХХК-ийн зүгээс дадлагажсан оюутнуудын хандлага, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж, үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ.