Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн оюутнууд СХД-ийн “117-р цэцэрлэг”-ийн гал тогоо болон хоол зүй, шим судлалын кабинеттай танилцах аялалын хүрээнд 117-р цэцэрлэгийн ГАЛ ТОГОО БОЛОН ХООЛ ЗҮЙ, ШИМ СУДЛАЛЫН КАБИНЕТТАЙ танилцлаа. ХҮТИС-ийн оюутнуудад 117-р цэцэрлэгийн үйл ажиллагаа болон гал тогооны зохион байгуулалт, хоол үйлдвэрлэлийн түүхий эдийн агуулах, хоол бэлтгэх хэсэг, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй танилцлаа. Мөн хоол зүй, шим судлалын кабинетын бодит үзүүлэн, тараах материалуудтай танилцсан. ХҮТИС-тай хамтран ажилладаг СХД-ийн 117-р цэцэрлэгийн удирдлага болон хамт олонд талархаж, ажлын амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн багш Б.Энхцэцэг