1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

Хүнсний технологийн тэнхим тэргүүний анги, оюутнаа шалгаруулав

2015 оны 12-р сарын 17-нд тэнхмийн харьяаны ангиуд жилийн туршид өөрсдийн хийсэн ажлын тайлан, авсан шагнал, өргөмжлөл, медалийг дэлгэн тавьж, оюутан багш нар танилцуулав.

Тэнхмийн эрхлэгч Я. Баярхүү, Б. Даваасүрэн нар оюутнуудын жилийн ажлын үр дүнг үнэлэхдээ мэргэжлийн уралдаан, хичээлийн тэмцээн, эрдэм шинжилгээний ажлыг 1 оноогоор, хичээлээс гадуурхи ажил, мэтгэлцээн, урлагийн үзлэг болон спортын тэмцээнд үзүүлсэн амжилтыг  тус бүр 0,5 оноогоор дүгнэж, дүнг нэгтгэхэд Ц. Доржсүрэн багштай ХҮТЭА 3а анги  9 оноогоор 1-р байр, Б. Хишигжаргал багштэй ХИ 2а анги 6,5 оноогоор 2-р байр, Б. Энхтуул багштэй ХҮҮТ 3а анги 6 оноогоор 3-р байр эзлэв.

Оюутны хувийн амжилтын тухайд ХҮТЭА 4а ангийн оюутан Б. Өлзийсайхан мэргэжлийн уралдаан, оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон байдал, сурлагын амжилтаар бусдыгаа хошуучилж тэнхмийн шилдэг оюутнаар, ХҮТЭА 3а ангийн оюутан Ц. Мөнхгэрэл 2015 онд олон улсын тэмцээнээс 6 медаль авсан амжилтаар шилдэг тамирчин оюутнаар шалгарч байна. 

Энэ шалгаруулалтын үеэр багш Б. Эркигүл “Хүнснээс шалтгаалах эмгэг судлал” хичээлийн бие даалтын ажлын тайлан өдөрлөгийг зохион явуулав. ХҮТЭА 4а ангийн оюутнууд хүнсэн дэх шим тэжээлийн бодисын дутлаас үүсэх өвчний талаар мэдээлэл, тараах материал бэлтгэж, урьдчилан сэргийлэх хоол хүнсийг хийж амталгаа явуулав. 

Их уншсан