1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Оюутан суралцагчид

Технологийн дээд сургуулийн төгсөгчид, оюутнууд нь “Сhinggis khaan international challenge cup 2023” тэмцээнд богц дүүрэн амжилттай оролцлоо.

“Сhinggis khaan international challenge cup 2023” олон улсын мэргэжлийн тогооч нарын А зэрэглэлийн тэмцээн Монгол улсад гурав дахь удаагаа 2023.09.13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Технологийн дээд сургуулийн төгсөгчид, оюутнууд амжилттай оролцлоо.

Технологийн дээд сургуулийн 2012 оны төгсөгч Э.Тэнгэр, Э.Энхбаяр, оюутан Э.Хангарьд нар нь тус тэмцээнд багаараа blackbox төрөлд оролцож, 120 минутын хугацаанд 7 курс хоол хийж алтан медаль Чингисхаан цомыг авлаа.

Залуу тогооч нарын blackbox төрөлд Б.Энхцэцэг багштай ХЗШТС3б ангийн оюутан Ц.Нандинтулга, Ж.Нямдаваа, П.Өлзий-Орших багштай ХҮТЭА3а ангийн оюутан М.Индра нар нь Хүрэл медаль хүртлээ.

Ц.Нандинтулга Тахиа шувууны махаар хийх хоолны төрөлд алтан медаль, ганцаарчилсан blackbox төрөлд хүрэл медаль 

Б.Тамир багштай ХҮҮТ3в ангийн оюутан Сүхбат овогтой Жаргалсүрэн, ХҮҮТ1б ангийн оюутан С.Өсөх-Ирээдүй нар нь амжилттай оролцлоо.

 

Та бүхэндээ ажлын их амжилт хүсье.                                                       2023 оны 09 сарын 19

 

Их уншсан