2015 оны 11 сарын 11 нд Чингис хаан мэндэлсний 853 жилийн ойд зориулсан “Дээлтэй монгол” өдөрлөгөөр КООСЭН 1а ангийн монголын түүх хичээлээр үзэж байгаа мэдлэгээ гүнзгийрүүлэх цагийг зөв боловсон өнгөрүүлэх, монгол ёс, зан заншлаа танин мэдэж, монголын түүх, соёлоороо бахархах үзэлтэй болгох зорилготой байсан бөгөөд Шижиртуяа ахлагчтай 2-р баг тэргүүн байр эзэллээ. Тус өдөрлөгийн хүрээнд ТДС-ийн багш ажилчид, оюутан сурагчдын дунд шилдэг үндэсний хувцас шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ХИ 2а ангийн оюутан Б.Батмөнх шилдэг эрэгтэй үндэсний хувцсаар, ХИ 2в ангийн Д.Даваасүрэн шилдэг эмэгтэй үндэсний хувцсаар тус, тус шалгарсан. Мөн оюутнуудын дунд зохиогдсон АХА тэмцээнд ХИ 2в ангийн оюутан Ренчиннамгил түрүүллээ.