ХҮТ 2Б, ХҮТ 3А ангийн оюутнууд ХҮҮТ-н багш Д.Болормаа, П.Ганчимэг нар хамтран “Монгол хоолны технологи” хичээлийн хүрээнд “Монгол хоолны өдөрлөгийн амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь:”Монгол хоолны технологи” хичээлийн хүрээнд сурч мэдсэн зүйлээ бусдад тайлагнах, монголын уламжлалт хоол бүтээгдэхүүнийг сурталчилах,уламжлалт зан заншилаа сэргээн хөгжүүлэх мэдлэг ур чадвараа дээшлүүлэх,орчин үеийн хоол үйлдвэрлэлийн арга технологийг судлан харилцан туршлага судлах зэрэгт оршино.Үйл ажиллагааг зохион байгуулахдаа нийт сурагчдийг 5 багт хуваан ажлыг хуваарилан өгч ажиллуулав.
Өдөрлөгийн хүрээнд:
5.Гурил гурилан бүтээгдэхүүн гэсэн төрлөөр хоол, ундааг бэлтгэн боловсруулж №404 ширээ засан хоол ундааг байршуулж сургуулийн удирдлага,багш,ажилчдыг дайлан үйлчилгээ үзүүлэв.Сурагчдын бие даан ажиллах чадвар,аливаа зүйлд хандах хандлага зэрэг эрс сайжирсан нь ажиглагдаж байлаа. Мөн сурагчид уламжлал түүх соёлыг харуулсан орчныг бүрдүүлэх зорилгоор монгол ахуйг харуулсан зургаар үйлчилгээний заалыг чимэглэв.