1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтанд амжилттай зохион байгуулахад багш, суралцагч, төгсөгч нар оролцлоо

Номадс групптэй хамтран Хүнс технологийн политехник коллежийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн 10 багш, суралцагчид, төгсөгчдийн хамт 5-р сарын 23-наас 7-р сарын 17-ныг дуустал Монгол улсад зохион байгуулагдах Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажилд амжилттай оролцлоо.
Бэлтгэл ажлын хүрээнд:
• Онол, ур чадварын сургалтыг Технологийн дээд сургууль дээр 3 үе шаттайгаар,
• АСЕМ-VILLA хотхонд ур чадвар дадлага олгох сургалтуудад хамрагдан ажиллалаа.
Тус тэнхимийн багш нар:
1. МУ-ын ерөнхийлөгч, Дани, Португаль, Малайз, Бельги, ОХУ, Өмнөд Солонгос, Швед, Филиппин улсуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад хэргийн сайдын хоолны үйлчилгээг хариуцан бие даан амжилттай гүйцэтгэсэн.
2. Хүлээн авалт, уулзалт болон дагалдах хурлуудын хоолны үйлчилгээ
3. Онцгой байдлын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Зэвсэгт хүчин, Мэргэжлийн хяналтын газар, Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба болон холбогдох бусад хүмүүсийн ажиллах хугацааны хоол, үйлчилгээний асуудлыг хариуцан гүйцэтгэж өдөрт 1200-2000 хүний хоолоор үйлчилсэн./ Жич: хоолны орц, норм, тооцоо, захиалга,тогооч нарын хуваарилалт зэрэг бүхий л зохион байгуулалтын ажилд оролцсон/
4. Багш Д. Батзул АСЕМ-VILLA хотхоны эрүүл ахуйчаар ажилласан.

 

Монгол улсын ерөнхийлөгч Ц.  Элбэгдорж АСЕМ-д ажилласан хүмүүст  талархал илэрхийлж Их тэнгэрт хүлээн  авалт хийсний дараа хамтдаа...

 

 

ХҮҮТэнхим

Их уншсан