Монгол хэл, бичгийн хичээлээр багш М.Өнөржаргал “Хичээнгүй бичигтэн-2017” уралдаанд Коосэн 2а ангийн сурагч Ч.Насанжаргалыг бэлтгэн оролцуулав.
Тус уралдааныг МХО-оос 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн 378 жилийн ойд зориулан Нийслэлийн ЕБС-ын ахлах, дунд ангийн сурагчдын дунд монгол үсгээр алдаагүй, цэвэрхэн, гаргацтай, хичээнгүй бичих уран бичлэгийн уралдаан юм. Сурагч Ч.Насанжаргал нь “Монгол улсын төрийн сүлд дуулал”, МХО-ны сүлд дуу “Багачуудын ордон” 2 дууг бийрээр хичээнгүй бичиж, бүтээл хийсэн.Тус бүтээл нь 2017.10.27-нд МХО-ны 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд тавигдсан ба тус уралдаанд 100 гаруй сурагчийн шилдэг бүтээл тавигджээ.