ШУТИС-ийн Менежментийн сургууль, “ТАНАНЛАБ” ТББ, Монголын Хоолзүйчдийн Холбооны тэргүүн Ц.Сонинхишиг доктор, дэд профессор “Хоол зүй, шим тэжээлийн ирээдүй, шинэ чиглэлүүд” сэдвээр ХИ1а, ХЗШС 2б, ХЧАБ2б, ХҮТ2б, ХҮҮТ2б, ХЗШС3б,ХЗШС4б, ХЧАБ4б, магистр 2а ангиудын 70 гаруй оюутнуудад сургалт явууллаа. Мөн Хүний микробиом ба хоол тэжээл, цэнхэр гаригийн хоол, дэлхийн хүмүүс ирээдүйд юу идэх вэ?, зохиомол хүнс ба орлуулах хүнс, ухаалаг, хаягдалгүй савалгаа, блокчэйн ба кион технологи, анхны болон орчин үеийн сансрын хоол, сансрын хоол, хүнс судлалын талаар ярилаа.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн доктор, дэд профессор Ц.Сонинхишигтэй гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн: багш Б.Энхцэцэг