ХҮТИС-ийн “Номын хүч” клубийн багш, оюутнуудын санаачилгаар дөрөв дэх жилдээ уламжлал болон хэрэгжиж буй “Сайн үйлсийн аян” амжилттай өндөрлөлөө.
Энэ удаагийн аянд бакалавр, магистрын 20 ангийн нийт 318 оюутан болон багш нар нэгдэж, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа “МС” Тереза эх эмэгтэйчүүдийн ахмад настны асрамжийн төвийн 30 орчим асруулагчид өөрсдийн гараар бүрдүүлсэн сэтгэлийн бэлэг, номын цуглуулга, хэрэгцээт зүйлсийг гардуулан өгсөн.
Тус аян нь ахмад настнуудад эд материалын дэмжлэг үзүүлэхээс гадна хүндэтгэн, хайр халамжийг түгээж, оюутан залууст нэг зорилгын төлөө нэгдэн нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын үнэ цэнийг мэдрүүлсэн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Зураг . Эмэгтэйчүүдийн ахмад настны асрамжийн төвд
Ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлж, нийгэмдээ хүнлэг энэрэнгүй сэтгэлийг түгээсэн нийт багш, оюутан залуустаа талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Мэдээ бэлтгэсэн:Дэд профессор П.Алтанцэцэг