1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХТПК-н Талх нарийн боовны мэргэжлийн ангийн суралцагчидтай уулзалт ярилцлага хийлээ.

Хүнсний Үйлдвэрлэлийн Тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулууны санаачилгаар Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлийн 1-р суралцагчдад тухайн мэргэжлийн нийгэмд эзлэх байр суурь, бахархал, танилцах дадлагат гарахын өмнө хэрхэн бие сэтгэл зүйгээ бэлтгэх, дадлагыг амжилттай сайн хийхийн ач холбогдол зэрэг сэдвээр “Мөнх-Ундармал” ХХК-ийн ерөнхий захирал М.Сугарсүрэнтэй уулзалт хийлээ. 

Уулзалтад Хүнс Технологийн Политехник коллежийн Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжлийн 1а,б,в ангийн 100 орчим суралцагчид оролцож зочноос сонирхсон асуултаа асууж чөлөөтэй ярилцлаа.

Бялуу, нарийн боов үйлдвэрлэл, худалдааны “Мөнх-Ундармал” ХХК-ийн ерөнхий захирал М.Сугарсүрэн нь тус сургуулийг 1973-1975 онд Талх чихрийн ангид суралцаж төгссөн, МУ-ын Мастер нарийн боовчин цолтой юм.

 

 

 

Эх сурвaлж: ХҮТ-н эрхлэгч: Б.Гэрэлчулуун

Их уншсан