1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Хэрхэн амжилттай төгсөх вэ” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо.

2017 оны 2-р сарын 6-нд ХТПК-ийн Соёлын танхимд Хүнс, технологийн тэнхимийн эрхлэгчийн санаачилгаар тус тэнхимийн харъяа Техникийн боловсрол олгох сургалтын төгсөх ангийн оюутнуудад төгсөлтийн шалгалтанд хэрхэн бэлтгэж амжилттай төгсөх талаар зөвлөгөө өгөх, курсын төслийн бүтэц, тавигдах шаардлагын талаар таницлуулах зорилгоор сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнөөр дараах үйл ажиллагаа боллоо. Үүнд :

  • Курсын төслийн бүтэц, тавигдах шаардлага, хэрхэн судалгаа, тооцоолол хийх талаар зөвлөгөө өгөх
  • Төгсөлтийн шалгалтанд бие, сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэж, амжилттай төгсөх тухай зөвлөгөө өгөх
  • Дээд боловсролын салбарт суралцах боломж, давуу талын тухай танилцуулга
  • Суралцагчдын сонирхсон асуултад хариулах
  • Санал, асуулга авах

Тус тэнхимийн харъяа ТБОС-ын төгсөх ангийн

  • Б.Гэрэлмаа багштай БТ2а анги
  • Д.Донжжалам багштай ХТТ2в анги
  • Т.Мөнхбаатар багштай ҮТ2а анги
  • А.Баттуяа багштай ХТТ3а анги
  • Б.Мөнхболор багштай ЦТ2а анги тус тус хамрагдаж нийт оюутнуудын ирц 87,28% байлаа.

Танилцуулга зөвлөгөөнийг багш Б.Сайнбаяр, Д.Отгонжаргал нар хийсэн бөгөөд ТДС-ийн тэнхимийн эрхлэгч Я.Баярхүү, У.Батчулуун нар бакалаврын сургалтанд хамрагдах боломж, түүний давуу талуудын тухай оюутнуудын сонирхсон асуултанд хариулж хамтран оролцлоо. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон багш, оюутнууддаа талархал илэрхийлье.

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: ХТТ-ийн эрхлэгч Б.Гэрэлчулуун

Их уншсан