Технологийн дээд сургууль түүхт 50 жилийн ойн баярын хүрээнд ахмад багш нар, ажилтан үе үеийнхээ төгсөгчдөө 2015.11.21, 2015.11.28-ны өдрүүдэд хичээлийн шинэ байрандаа хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар багш, ажилтан, төгсөгчид маань төрөлх сургуулийнхаа хөгжил цэцэглэлт, хичээлийн шинэ байр, дадлагын газруудтай танилцсан бөгөөд сургуулийн ерөнхий захирал Б.Барамсай хүрэлцэн ирсэн багш, ажилтанд төгсөгчдад хандан үг хэлж, сургуулийн авьяаслаг суралцагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа.