1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдыг ХНХ-ын сайд С.Чинзориг хүлээн авлаа.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид болон эксперт багш нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хүлээн авч баяр хүргэн, талархал, мөнгөн шагнал гардууллаа. ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧДЫГ ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ ХҮЛЭЭН АВЛАА.

Энэ удаагийн тэмцээнд Тогооч мэргэжлийн төрөлд оролцогч Б.ДАГВАСҮРЭН өмнөх тэмцээний амжилтаа ахиулж чадлаа.

Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань, 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод тус тус зохион байгуулагдана. 

 

 

 

Их уншсан