Мэргэжлийн сургуулиудын мэдээлэл технологийн багш нар болон компьютер, график дизайны чиглэлээр суралцдаг суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус олимпиад 2017.04.08-ны өдөр А-205, Б-307 тоот компьютерийн лабораториудад амжилттай явагдаж өнгөрлөө. Тус олимпиад нь багш, суралцагчдын сурах идэвхи санаачлагыг дэмжих, мэдлэгийн хүрээг тэлэх, сургуулиуд харилцан туршлага солилцох, мэдлэгээ сорих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд Хүнс, технологийн политехник коллеж, Техник технологийн дээд сургууль, Үйлдвэр Урлалын сургууль, Монгол солонгосын политехник коллеж, Өвөрхангай МСҮТ, Дархан МСҮТ, Налайх МСҮТ, Увс аймгийн Улаангом политехник коллеж, Булган МСҮТ, Барилга политехник коллеж зэрэг 10 сургуулийн 10 багш, 20 суралцагч оролцлоо.
- Олимпиад нь: Багш, суралцагч гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд ангилал тус бүр онол, ур чадварын мэдлэгээ сорьж өрсөлдсөн. Тус олимпиад нь багш нарын мэдээлэл технологийн ашиглалт, програмчлалын хэлний мэдлэг, англи хэл, интернетийн орчинд ажиллах, онол ур чадварын мэдлэгийг сорьсон бол суралцагчдын хувьд баримт бичиг боловсруулалт, хэвлэлийн дизайнч мэргэжлийн онцлог, мэдрэмж, ур чадварыг сорьсон бүтээлч байдлаар явагдлаа.
- Зохион байгуулалт: Сургууль тус бүрээс компьютерийн чиглэлээр суралцдаг 2-3 суралцагч, мэдээлэл технологийн багш нар оролцлоо.
- Хөтөлбөр:
Багш | Сурагч |
- Олимпиадын нээлт – 1000 ХТПК-н ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ, Сургалтын менежер С.Оюунсүрэн, БУТ-ийн эрхлэгч Д.Гармааханд, Шүүгч нар олимпиадыг нээсэн бөгөөд олимпиад явагдах дараалал, анхаарах зүйлийн талаар мэдээлэл өгсөн. Мөн шүүгчид битүүмжилсэн даалгаварыг олимпиадад оролцогч багш, суралцагчаар хянуулж задалж. багшийн олимпиад Б-307 тоот, суралцагчийн олимпиад А-205 тоотод эхэллээ.
- Онолын шалгалт –1020-1050
- Онолын шалгалт – 1020-1150
- Цайны завсарлага 1050-1100
- Ур чадварын шалгалт –1100-1330
- Ур чадварын шалгалт – 1100-1330
- Багш, суралцагчийг үнэлэх – 1330 -1530
- Олимпиадын даалгавартай холбоотой хэлэлцүүлэг 1530-1600
- Шагнал гардуулах үйл ажиллагаа – 1600 -1630
|
Тэмцээн нь :
- Багш, суралцагч тус бүр:
- Онол /30 минут/
- Ур чадвар /150 минут/ чиглэлээр явагдсан.
- Ур чадварын шалгалтын хувьд:
Багшийн төрөлд:
- Хэрэглээний програм ашиглалт баримт бичиг боловсруулалт, тооцоолол хийх, animation хийх
- Өгөгсөн нөхцлийн дагуу програмчлалын бодлого бодох
- Flash програм ашиглах
Суралцагчийн төрөлд:
- МS-Office хэрэглээний програмууд ашиглан даалгавар гүйцэтгэх
- Adobe Photoshop програм ашиглан даалгавар гүйцэтгэх
- Flash програм ашиглан зурганд animation өгөх
- C хэл ашиглан бодлого хийх
Олимпиадын шүүгчдээр :
- МУБИС-н МБУС, МЗ-н тэнхимийн багш Т.Уламбаяр
- МУБИС-н МБУС, МЗ-н тэнхимийн багш Ц.Баттогтох нар ажиллаа.
Тэмцээний үйл явцаас:
Багш суралцагчдын онол, ур чадварын олимпиад нэгэн зэрэг явагдсан бөгөөд шүүгчид багш суралцагчийн тус тусад нь дүгнэсэн. Олимпиадын дүнг танилцуулахын өмнө шүүгчид оролцогчдод хандаж цаашид анхаарах зүйл болон олимпиадын агуулгатай холбоотой зөвлөгөөнүүдийг өглөө. Хэлэлцүүлгийн дараа ХТПК-н сургалтын менежер С.Оюунсүрэн, БУТ-н эрхлэгч Д.Гармааханд болон шүүгчид багш, суралцагчдын дүнг танилцуулж, эхний байруудад шалгарсан багш, суралцагчдыг шагнах үйл ажиллагаа явагдаснаар олимдиадын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Багш нарын олимпиадад:
- Өвөрхангай МСҮТ-н багш Ж.Бат-Ирээдүй I байр
- ТТДС-н багш Н.Жаргалсайхан II байр
- ХТПК-н багш Г.Долгоржав III байр,
- БПК-н багш Л.Бат-Оюун тусгай байр эзэллээ.
Суралцагчдын олимпиадад:
- ҮУПК-н суралцагч Г.Ганболд I байр
- ХТПК-н суралцагч Ү.Баасанбат II байр
- ҮУПК-н суралцагч Буян-Орших III байр
- Налайх МСҮТ-н суралцагч Э.Эрдэнэбат тусгай байр эзэллээ.