1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Хүнс судлаач багш, мэргэжилтэн та бүхнийг “Хүнс -Нэг эрүүл мэнд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.


 

“ХҮНС -НЭГ ЭРҮҮЛ МЭНД”

сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж

 

2024.03.20

Хоол, хүнсний үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдал, инженерчлэл, шим тэжээл судлалын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын багш, судлаачдад зориулан  “Хүнс -Нэг эрүүл мэндсэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна.

 

Хурлын зорилго: Их  дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш судлаач мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

 

Хугацаа:Эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13.00 цагт Технологийн дээд сургуулийн 6-р давхрын Соёлын танхимд болно.

 

Өгүүлэл хүлээн авах тухай: Өгүүллийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл tdsmongol@gmail.com хаягаар хүлээн авна. Өгүүлэл хэвлүүлэх зардал 30000 төгрөг /Хаан банк, Пүрэвсүрэнгийн Байгалмаа, 5085664911/.

 

Өгүүллийн бүтэц:

-       Өгүүллийн нэр

-       Зохиогчийн нэр, эрдмийн болон мэргэшлийн зэрэг, цол

-       Хураангуй

-       Түлхүүр үг

-       Оршил, үндэслэл

-       Судалгааны арга зүй

-       Үр дүн

-       Дүгнэлт

-       Иш татсан материал

 

Өгүүлэлд тавигдах шаардлага:

·           Өгүүллийг *.doc өргөтгөлтэй файл дээр, Arial фонтоор, 12 pt үсгийн өндөртэй, 6-7 нүүрт багтаан бичнэ.

·           Өгүүллийн бичвэр А4 (210x297 mm) хэмжээтэй цаасан дээр хуудасны баруун, зүүн, дээд, доод захаас тус бүр 2.54 см (Normal margins) тохиргоотой. Бичвэрийн мөр хоорондын зай 1.15, догол мөргүй байна. Header, Footer, Footnote ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй.

·           Өгүүллийн гарчгийг том үсгээр, дэд гарчгуудыг жижиг үсгээр 12pt үсгийн өндөртэй, Bold форматаар бичнэ. Өгүүллийн гарчгийг мөр голлон, дэд гарчгууд (хураангуй, түлхүүр үг, оршил г.м) нь зүүн талдаа зэрэгцэнэ.

·           Өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэртэй байх ба хүснэгт, график, диаграмм зэргийг зураг хэлбэрээр оруулахгүй. Математик бичлэгүүд Equation программ дээр мөр голлон бичигдсэн байна.

·           Хураангуйн бичвэрийг 11pt үсгийн өндөртэйгээр Italic форматаар 200-250 үгэнд багтаан бичнэ.

 

Илтгэлийн шалгуур үзүүлэлт:

  • Асуудлын шинэлэг тал
  • Онол, практикийн ач холбогдол
  • Үр дүнгийн боловсруулалт
  • Илтгэх ур чадвар

 

Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.

 

 

Зохион байгуулагч: ТДС-ийн Хүнсний технологийн тэнхим

Харилцах утас: 91001299, 96062829

Их уншсан