1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Шинэ ертөнц” ном уншигчдын клубын нэрэмжит “Зочин багштай ярилцах цаг” уулзалт ярилцлага боллоо

    2016 оны 12-р сарын 14-ны 13  цагт ном уншигчдын  клубын сурагчид зочин  багштай уулзалт зохион байгуулав. Энэ удаагийн зочноор Хүмүүнлэгийн  ухааны  тэнхимийн эрхлэгч,  монгол хэл уран  зохиолын багш боловсролын тэргүүний ажилтан И.Оюунчимэг уригдан  оролцоо. Зочин  багш  өөрийнхөө бага нас,  тухайн үеийн  хүүхдүүдийн  хүмүүжил,  ном  хэрхэн  уншдаг  байсан,  номонд хэрхэн  дуртай  болох, яаж  унших, ном  уншихын  ач  холбогдлын  талаар  сонирхолтой  яриа  өрнүүлэн,  сурагчдын  сонирхсон  асуултад хариуллаа.

     Тогооч 1б  ангийн сурагч Д.Энхбаяр   зочин  багшийн МҮОНТ-ээс жил болгон зохион явуулдаг “Ээждээ  бичих  захидал”-ын  уралдаанд амжилттай  оролцсон  “Ээждээ бичих захидал”-ыг уншиж сонирхуулав. Тогооч-1а ангийн  сурагч И.Сарангоо “Багш”  найраглалыг урнаар уншиж, ХҮТ-3а  ангийн сурагч Э.Бямбадорж “Цэцэгчний хүслэн”  дуугаар  ая дууны  мэндчилгээ  дэвшүүлэн, уригдан ирсэн зочин болон хүрэлцэн ирсэн сурагчдадаа хүндэтгэл үзүүллээ.  Арга хэмжээг сурагч Тогооч 1а ангийн сурагч И.Сарангоо  хөтлөн явуулав.

 

 

 

  

 

Мэдэллийн эх сурвалж: багш: Б.Сэржмядаг

Их уншсан