1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Анхан шатны 1-р ангийн суралцагчид БАМБУУШ ХХК -ны үйл ажиллагаатай танилцлаа.

Хүнсний үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулууны санаачилгаар тус тэнхимийн харъяа шинээр элссэн суралцагчдад мэргэжил сурталчилах, мэргэжилдээ сонирхолтой болгох зорилгоор салбар тус бүрийн тэргүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцуулах аян эхлээд байна.

Аяны хүрээнд 2015 оны 10-р сарын 20, 29-ны өдрүүдэд ТНБ1аб ангийн нийт 54 суралцагч талх, нарийн боов, хэвийн боов үйлдвэрлэлийн тэргүүлэх үйлдвэр “Бамбууш” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аялал хийлээ.

Танилцах аялалд мэргэжлийн багш Ж.Даваахүү, Б.Энхцэцэг, анги удирдсан багш Д.Отгонжаргал, Т.Оргил-Эрдэнэ нар хамтран оролцлоо. 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: ХҮТ-н эрхлэгч Б.Гэрэлчулуун 

Их уншсан