ТДС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн II улиралд оюутнуудын сургалт, хүмүүжлийг дээшлүүлэх чиг хандлага болон оюутнууд нэг баг хамт олон болж төлөвших, оюутан залуусын дунд бусдыгаа удирдан зохион байгуулж, манлайлах чадвартай, авъяаслаг, оюунлаг оюутан залуусыг нээн илрүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг 2016 оны 3-р сарын 11-ны өдөр 15.00 цагаас “А” байрны 112 тоотод зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт 1-3-р курсын ХИ 1а, Мен 1а, Мен 2а, МИ 2а, ХИ 2а,б ХҮҮТ 3а, ХТИ 3а, ХҮТЭА 3а мэргэжлийн ангиудын нийт 110 оюутнууд оролцлоо.