ТДС-ийн Эрдмийн Зөвлөлөөс “Хүнсний шим судлал-2016” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн 15 цагт ТДС-ийн Б байрны Соёлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралд ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний технологи, туршилт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд, үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Хурлыг нээж, ТДС-ийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ үг хэлэв. Хурлыг ХТТ-ийн багш, доктор Б.Эркигүл хөтлөв.
Хуралд ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор Sc.DД.Цэцэгээ, доктор Ph.DЭ.Энхцэцэг, О.Гансайхан, ТДС-ийн багш, докторPh.D С.Нарандэлгэр, докторант М.Мөнхцэцэг, “АПУ” ХК-ийн чанарын удирдлагын газрын дарга Г.Ганчимэг, МХЕГ-ын Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн лабораторийн мэргэжилтэн М.Орхон, “ТЭСО” корпорацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны технологич О.Даваасүрэн нар илтгэл тавьж оролцов.
ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор Sc.D Д.Цэцэгээ, доктор Ph.D Э.Энхцэцэг
нар илтгэл тавьж байна.
ХАБУЛЛ-ийн мэргэжилтэн М.Орхон, “АПУ” ХК-ийн Чанарын удирдлагын газрын дарга Г.Ганчимэг нар илтгэл тавьж байгаа нь
Хуралд тавигдсан илтгэлүүд болон ирүүлсэн өгүүллүүдийг эмхэтгэн хэвлэв.
Хурлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Хүнсний Технологийн Тэнхимийн хамт олондоо талархал илэрхийлье.
С.Нарандэлгэр