2016 оны 11 сарын 30-ны өдөр “Зочид буудал ажилтан”, “Зөөгч” гэсэн 2 мэргэжлээр ажил мэргэжлийн дүн шинжилгээг ажил олгогч, багш нар хамтран DACUM аргаар зохион байгуулж хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлэгт Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл, сургалт хариуцсан менежер М.Санаажав, үйл ажиллагааны менежер Ундрал, ТnT зочид буудлын ерөнхий менежер Л.Оюунцацрал, Гурмэ ХХК-ы брэнд менежер Гомбонэрэн, Монголын бартендрүүдийн холбооны төлөөлөл Д.Анар, MSH рестораны менежер Э.Дэлгэрмөрөн, Туушин зочид буудлын зөөгч Ж.Бум-Эрдэнэ, өрөөний ахлах ажилтан Б.Цэрэнжав, Blue Sky зочид буудлын хүний нөөцийн менежер Батмэнд, Цэцэг зочид буудлын ахлах зохион байгуулагч О.Сэлэнгэ, Дурсамж рестораны менежер Рэнбүүчий, Бишрэлт зочид буудлын өрөөний үйлчилгээний менежер Цэндсүрэн, Гэгээн Блү ХХК-ы гүйцэтгэх захирал Ч.Одончимэг, АЖ-ын ур чадварын МС-ийн сургалтын менежер С.Нина, Хүрээ хүнс трейд ХХК-ы захирал О.Ганзориг, Сити их сургуулийн багш Д.Эрдэнэсайхан, Оюунгоо сургалтын төвийн захирал Б.Оюунцэцэг, Jack house баарны бартендер, МУИС БС-ын багш Д.Мөнхнасан, ТД сургуулийн багш Б.Тамир, Энхтуул, ХТПК-ийн багш Н.Алтанчимэг, Б.Энхцэцэг, Б.Дарьсүрэн, ЧСС-ын хөтөлбөр боловсруулалтын сургагч Ж.Мөнхзул нар оролцож тухайн мэргэжлийн ажил мэргэжлийн дүн шинжилгээг боловсруулсан.
Ажил мэргэжлийн дүн шинжилгээгээр “Зочид буудлын ажилтан” “Зөөгч мэргэжлийн үүрэг, ажилбарын жагсаалт бэлэн болж ажилбар тус бүр дээр алхам, мэдлэг, чадварыг тодорхойлон ярилцаж гаргалаа.
Цаашид ажил мэргэжлийн дүн шинжилгээг үндэслэн мэргэжлийн боловсрол сургалтын стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм.
Мэдээллийн эх сурвалж: Багш Ж.Мөнхзул