Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд “Дээд боловсролын сургалтын байгууллага ба Үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх” өрсөлдөөнт тэтгэлэгт ТДС-ийн эрдэмтэн, судлаачид, оюутнууд болон “Хатан сүйх импекс” компанийн Хасу үйлдвэрийн технологич, мэргэжилтнүүдийн хамтарсан багийн төслийн санал шалгарч батламж гардан авлаа.
Доктор Ч. Жавзандуламын удирдлагаар “Малын ясыг хаягдалгүй боловсруулах, хүнсний болон ахуйн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа” төслийг “Хатан сүйх импекс” компанитай хамтран 9 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.
БСШУС-ын Сайд Ж. Батсуурь, ТДС-ийн Ерөнхий захирал Б. Бат-Эрдэнэ, Төслийн удирдагч Ч. Жавзандулам,. 2016.10.14
“Дээд боловсролын сургалтын байгууллага ба Үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх” тэтгэлэгийн шалгаруулалтанд Монголын их, дээд сургуулийн 63 төслийн санал өрсөлдсөнөөс 13 төсөлд тэтгэлэг олгосон байна.
ТДС-ийн болон “Хатан сүйх импекс” компанийн хамтарсан төслийн багийнханд ажлын амжилт хүсье.