Улаанбаатар хотын 377 жилийн ойн хүрээнд “Монгол бахархал” өдөрт зориулан Тогооч 1-р ангиудыг спорт уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхолыг дэмжих байгалийн цэвэр, цэнгэг агаарт аялан, оюуны ядаргааг тайлах, эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлж, харилцан бие биенээсээ суралцах спортын амжилтыг ахиулан ХҮҮТ-ийн багш Д.Болормаа, Б.Энхцэцэг, Б.Оюунжаргал, Д.Отгонтуяа нар хамтран тэмцээнийг 10 сарын 31-ний өдөр зохион явууллаа. Тогооч 1а,б,в,д ангиудын тэмцээнийг Төв аймгийн “Овооны энгэр ” жуулчны баазад зохион явуулж “Манзушир” хийдээр аялуулан эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэв.
Ангиудын тэмцээний оноог нийлбэр дүнгээр гаргаж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнасан.
Мэдээллийн эх сурвалж: Хоол үйлдвэрлэл, үйлчилгэний тэнхим