ХТПК-ийн нийгэм, эдийн засгийн багш нар, сурагчдын зөвлөлийн санаачилгаар Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР -ийг угтан үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах, сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор “Дээлтэй монгол” өдөрлөг зохион явууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд:
1-р ангийн сурагчдын дунд явуулсан АХА тэмцээнд:
2-р ангийн сурагчдын дунд явуулсан АХА тэмцээнд
Нийт сурагчдын дунд зохиогдсон монгол бичгийн уралдаанд:
Багш И.Оюунчимэг, Н.Алтанчимэг,Т.Гэрэлмаа, Д.Оюунжаргал, Б.Отгонтуяа, Б.Энхцэцэг , П.Ганчимэг нар монгол бичгийн үзэсгэлэнд идэвхтэй оролцож, сурагчдаа дэмжсэн багш нартаа баярлалаа. Энэ өдөр сурагчид монгол ёс заншлаа сурталчлахаас гадна монгол наадгайн төрлүүдийг танин мэдэж, хоорондоо тоглож, эх орноороо, монгол хүн болж төрснөөрөө бахархсан сайхан өдөр байлаа.
Мэдээллийн эх сурвалж: багш Б.Сэржмядаг