БНСУ-ын Ших Хан Их сургууль болон Монгол улсын Технологийн дээд сургууль хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд шинээр байгуулагдах Олон улсын хамтын ажиллагааны төвийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд олон хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд БНСУ-ын Шин-Хан Их сургуулийн ТУЗ-ийн дарга, Mr.Sung-jong, KANG, тус сургуулийн дарга Mr. Lee, DAE-Hong Dean, нар БНСУ-аас ирж оролцсон юм. Мөн “Хатансүйх Импекс” ХХК,” Мах импекс” ХК, “Их ноён хүнс ” ХХК, “Амталж хатаасан мах” ХХК, САМО институт, МААЭШХ, МХЕГ-ийн ХАБ-ын үндэсний лаборатори, Хятад-Монголын био технологийн лаборатори, НЭМХ-ийн хор судлалын лаборатори, гээд маш олон аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл, удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо. Нээлт морин хуурын эгшгээр эхэлж, зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэн, дараа нь олон улсын хамтын ажиллагааны тууз хайчлах ёслол болов.
2016.10.13