1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Анхан шатны 1-р ангийн суралцагчид “Хүнсний манлай үйлдвэр” “Мах маркет” ХХК,

  • Хүнсний үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулууны санаачилгаар тус тэнхимийн харъяа шинээр элссэн суралцагчдад мэргэжил сурталчилах, мэргэжилдээ сонирхолтой болгох зорилгоор салбар тус бүрийн тэргүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцуулах аян эхлээд байна. Аяны хүрээнд 2015 оны 9-р сарын 25-ны өдөр ММБ1а ангийн 27 суралцагч “Хүнсний манлай үйлдвэр” ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн тэргүүлэх үйлдвэр “Мах маркет” ХХК-ийн хиам үйлдвэрлэх, ангилсан мах үйлдвэрлэх үйлдвэрүүдтэй танилцах аялал хийлээ. Танилцах аялалд тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулуун, анги удирдсан багш Н.Хишигжаргал, мэргэжлийн багш Б.Бүрэнчөдөр нар хамтран оролцлоо. 
  • 2015 оны 9-р сарын 28-ны өдөр Исгэлт1а, ХТТ1а ангийн нийт 35 суралцагч, оюутнууд шингэн хүнсний тэргүүлэх үйлдвэр “Витафит Оргил хүнс” ХХК-ийн цэвэр ус, ундаа, жүүс үйлдвэрлэх үйлдвэрүүдтэй танилцлах аялал хийлээ. Танилцах аялалд тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулуун, анги удирдсан багш Б.Баярцэнгэл нар хамтран оролцлоо. 

Мах маркет ХХК-тай танилцах аяны явцаас:

 

 

 

Витафит ХХК-тай танилцах аяны явцаас:

 

 

 

 

Эх сурвалж: Хүнс үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч:Б.Гэрэлчулуун

Их уншсан