2024 оны 04 дүгээр сарын 18 нд
ДЦС-4 ХХК-ийн Хоол үйлдвэрлэлийн албаны дарга Хоол зүйч М.
Дэлгэрсайхан нь ТДС-ийн Хоол зүй шим судлал, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний
технологич, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн ангийн нийт 22 оюутанд “Хоол зүй, шим судлал бидний мэргэжил, бидний
ирээдүй” сэдэвт уулзалт семинарыг амжилттай зохион байгууллаа. Уг семинарт ажил
мэргэжлийн онцлог, үүрэг, оролцоо, хоол үйлдвэрлэлийг хэрхэн удирдан зохион
байгуулах талаар сонирхолтой яриа хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Семинарт идэвхитэй хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын амжилт,
Хоол зүйч М. Дэлгэрсайхан таньд ажлын амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн: Хүнсний технологийн тэнхим 2024.04.18