1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Технологийн дээд сургууль Японы “Аккола” академитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Манай улсад Японы коосэн загварын боловсролын  тогтолцоо хоёр улсын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр 2014 оноос нэвтэрч эхэлсэн бөгөөд Технологийн дээд сургууль нь 2015 оноос коосэн загварын ахлах сургуулийг нээн “Био химийн инженер, Барилгын инженер, Мэдээллийн технологийн инженер, Цахилгааны инженер” чиглэлүүдээр элсэлт авч эхэлсэн ажээ.

Тус сургуулийн хэрэгжүүлж буй коосэн сургалтын хөтөлбөр нь 9-р анги төгссөн суурь боловсролтой төгсөгчдийг элсүүлж, шинжлэх ухааны туршилт, үйлдвэрлэлийн  дадлага зэргийг түлхүү оруулсан хичээлийн хөтөлбөрөөр 5 жилийн хугацаанд инженерийн боловсролыг эзэмшүүлдэг байна. 

Техникийн авъяастай, инженер, технологийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, коосэн сургуулийг төгсөөд эх орныхоо аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй элсэгч, суралцагчдаа дэмжихийн зэрэгцээ бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй мэргэжлийн ажилтан, техник-технологич, бакалаврын боловсролтой төгсөгчдийг япон хэлний сургуулиар дамжуулан мэргэжлийн дагуу ажиллуулах зорилгоор 2016.05.13-ний өдөр Технологийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Б.Барамсай, Япон улсын “Аккола”  академийн ерөнхийлөгч Жьюу Мацумура нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр тодорхой шаардлага хангасан оюутныг Япон улсын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ажлын виз олгон ажиллуулах боломжтой болж байна.    

 

 

 

 

 

 

Их уншсан