Бизнес систем бүртгэлийн үндэс хичээлийн хүрээнд зохион байгуулагдсан уг тэмцээнд ХИ-1б, 2а ангийн оюутнууд хамрагдсан болно.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ тэмцээн нь удирдахуйн ухааны онолыг төслийн эдийн засгийн тооцоотой уялдуулсан, оюутны тооцоолон бодох, сэтгэх, бүтээх ур чадвар, авхаалж самбаа, мэдлэгийг шалгасан үр өгөөжтэй тэмцээн боллоо.
Тэмцээнд нийт 5 оюутны бүрэлдэхүүнтэй 4 баг оролцсон. Үүнд:
- “Удирдахуйн ухаан” / ХИ-1б/
- “Avengers” / ХИ-2а/
- “SMART” / ХИ-1б/
- “Itech” / ХИ-1б/
Уг тэмцээнд шүүгчдийн дундаж үнэлгээгээр 43,25 оноогоор “Avengers” баг 1-р байранд, 39,75 оноогоор “Удирдахуйн ухаан” баг 2-р байранд тус тус шалгарлаа.
Тус тэмцээний ололттой тал нь:
- “Удирдахуйн ухаан” баг нь зохион байгуулалт сайтай, даалгавар гүйцэтгэх байдал нь жигд, гэрийн даалгаварыг сайн бэлдсэн байлаа.
- “Avengers”багийн мэндчилгээ нь өөрсдийгөө танилцуулахын зэрэгцээ, хичээлийн үр өгөөж, ач холбогдлыг дүрслэн харуулсан нь сайшаалтай байлаа.
- “SMART”багийн тэмцээний бэлтгэл болон багаар ажиллах чадвар сайн байсан.
- “Itech” багийн найруулан бичих болон ярих чадвар нь бусдаас хамгийн сайн байсан
- Төслийн эдийн засгийн тооцоог хийх, тайлбарлах тал дээр ахиц дэвшил гарсан зэрэг болно.
Анхаарах зүйлс нь:
- Нийт оюутнууд багаар ажиллах чадвараа дээшлүүлэх, тоо бодох, түүнийг ойлгож, гүйцэтгэх хурдаа нэмэгдүүлэх
- Төслийн тооцоо, түүний эдийн засгийн мөн чанарыг тайлбарлах чадварыг дээшлүүлэх
- Нийт оюутнуудын нийгмийн идэвхийг зэрэг болно.
Мэдээлэлийг бичсэн О. Жавзансүрэн
2019 оны 05 сарын 14
УДИРДАМЖ
Нэг.Зорилго
Бизнес систем бүртгэлийн үндэс хичээлийн хүрээнд бизнесийн байгууллагын үйл ажиллагааг амжилттай удирдах, зохицуулан, зохион байгуулах арга технологи, зарчим, ач холбогдол, тооцоололтой холбоотой “Удирдагчийн үүрэг, ур чадвар” тэмцээн зохиогдоно. Энэ арга хэмжээ нь оюутны авхаалж самбаа, ярих, бодох, багаар ажиллах ур чадвар, мэдлэгийг шалгах зорилготой.
Хоёр. Тэмцээн явагдах журам
- Мэндчилгээ
- Гэрийн даалгавар
- Асуулт хариулт
- Багийн ахлагч нарын даалгавар
- Бодлого бодох
Гурав. Тэмцээнд оролцогчид
Энэхүү тэмцээнд ХИ-1б, ХИ-2а ангийн оюутнууд оролцоно. Баг бүр өөрийн нэр, эмблемтэй байна.
Дөрөв. Тэмцээнд тавигдах шаардлага
- Нийт 4-5 оюутны бүрэлдэхүүнтэй 1 баг оролцоно.
- Оролцох багууд 2019 оны 05 сарын 03-ны дотор багш О.Жавзансүрэнд бүртгүүлнэ.
- Тэмцээн 2019 оны 05-р сарын 08-ны 1400–1530 хооронд 206 тоот ангид болно. (Хоцорсон багуудыг оруулахгүй)
Тав. Дүгнэх журам
- Мэндчилгээ -5 оноо
- Гэрийн даалгавар – 10 оноо
- Асуултанд хариулсан байдал – 1 оноо
- Багийн ахлагч нарын даалгавар – 1оноо
- Бодлого бодолт – 12 оноо
- Багийн эмх журам, ирц, гишүүдийн ёс суртахуун – 5 оноо
- Багуудын нэр, эмблем – 5 оноо
Зургаа. Шагнал урамшуулал
Идэвхтэй оролцсон оюутнуудад багшийн зүгээс идэвхийн оноо тооцно.
- I байр эзэлсэн оюутан тус бүрт - 30 оноо тооцно.
- II байр эзэлсэн оюутан тус бүрт – 20 оноо
- III байр эзэлсэн оюутан тус бүрт - 15 оноогоор урамшуулна