АЖИЛД УРЬЖ БАЙНА.
Бид 2020 оны 11-р дүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлж, 15 нэр төрлийн хурганы махны ангилсан нэрийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж эхэлсэн бөгөөд 2021 оны 03-р дугаар сарын 03-ны өдөр “Mongolian lamb grill house” хоолны газрыг нээж, нэрийн стейк болон бусад хоолоор үйлчилж эхлээд байгаа юм.
Манай төслийн хэтийн зорилго, Монгол бэлчээрийн хурганы махыг экспортлох мөн гадаад дотоод зах зээлд нийтийн хоолны үйлчилгээний салбарт өөрийн сүлжээ хоолны газруудыг бий болгоход чиглэж байна.
Иймд танай байгууллагад ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ, ТОГООЧ мэргэжлээр төгссөн, цаашид мэргэжлээрээ өсөн дэвших хүсэл тэмүүлэлтэй, зөв хандлагатай төгсөгчдийг тогтмол ажлын байраар хангахад бэлэн байна. Та бүхнийг ажилд урьж байна.