Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн багш нар, оюутнууд “ДЦС-4”ХХК-ийн гал тогоо болон хоол зүй, шим судлалын кабинеттай танилцах аялалын хүрээнд ДЦС-4”ХХК-ийн гал тогоо болон хоол зүй, шим судлалын кабинеттай танилцлаа. ХҮТИС-ийн багш нар болон оюутнуудад “ДЦС-4” ХХК-ийн үйл ажиллагаа болон гал тогооны зохион байгуулалт, хоол үйлдвэрлэлийн түүхий эдийн агуулах, цех тасаг, хоол түгээх хэсэг, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй танилцлаа. Мөн хоол зүй, шим судлалын кабинетын даралт хэмжих болон биеийн найрлага үзэх аппарат, ясны сийрэгжилтийн аппарат, бодит үзүүлэн, тараах материалуудтай танилцсан. ХҮТИС-тай хамтран ажилладаг “ДЦХ-4” ХХК-ийн үйлдвэрийн удирдлага болон хамт олонд талархаж, ажлын амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн багш Б.Энхцэцэг