1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“БАЯЖУУЛСАН ХҮНС-ЭРҮҮЛ МЭНД” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

                         Хурлын зорилго:

“Баяжуулсан хүнсний тухай” хууль нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөгдөх гэж байна. Үүнтэй уялдуулан хүнсийг баяжуулах чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүн, санал санаачлагыг дэмжин дэлгэрүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хурлын зорилго оршино.

 

Хурал явагдах хугацаа:

Баяжуулсан хүнс-эрүүл мэнд” оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн 14 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “Б” байрны соёлын танхимд болно.

 

Илтгэл хүлээн авах хугацаа:

Өгүүллийг 2018 оны 11-р сарын 25-ны дотор delger0720@yahoo.com хаягаар илгээнэ үү?. Бүх илтгэлийг оролцуулан эмхэтгэл гаргана.

Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх үнэ 20000 төгрөг. Харилцах утас: 99751520, 99180956.

 

Хурлын хамрах хүрээ:

Энэ хуралд хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи, хүнсний технологи, эрүүл ахуй болон хүнсний химийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн оюутан, магистрантууд оролцоно.

 

Илтгэлд тавигдах шаардлага:

Илтгэлийг “Arial” үсгийн фондоор, 12 pt өндөртэйгээр, А4-ийн 4-6 хуудсанд багтаан бичиж, ирүүлнэ. Мөр хоорондын зай 1,5 байна.

 

Шалгаруулалт:

Илтгэлийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан илтгэлүүдийг хуралд хэлэлцүүлнэ. Шалгаруулахдаа уг ажлын шинжлэх ухааны үндэслэл, практик ач холбогдол зэргийг харгалзана.

         

Зохион байгуулагч: Хүнсний технологийн тэнхим

Их уншсан