1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн ангиудын дунд 2015 оны 10 р сарын 23 нд “МЭРГЭЖЛЭЭ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Уг тэмцээн ньмэргэжлийн ангиудын оюутнуудын онолын мэдлэгийг хэрэглээн дээр тулгуурлан бататгах зорилготой бөгөөд зорилгын хүрээнд доорх зорилтуудыг дэвшүүлсэн.

Зорилт

  • Онолын мэдлэгийг бататгах
  • Хичээл хоорондын залгамж холбоог уялдуулан таниулах
  • Ярих илтгэх ур чадварыг сайжруулах
  • Багаар ажиллах чадвар эзэмшүүлэх

Тэмцээнд ХҮҮТ-4а, ХҮҮТ-3а, ХИ-2в ангийн оюутнууд 8 баг бүрдүүлэн оролцсон.

ХҮҮТ-4а анги

  • Технологич сэтгэлгээ
  • Fita
  • Grazy chefs

ХҮҮТ-3а анги

  • Таван эрдэнэ
  • Бэр цэцэг
  • Хоолны тулаан
  • Unigue

ХИ-2в ангийн

  • Тэмүүлэл багууд амжилттай оролцсон

 

Тэмцээний үйл явц нь дараах дараалалын дагуу явагдсан

Үйл ажиллагаа

Үйл ажиллагааны зохион байгуулалтанд тавигдах шаардлага

1

Багийн мэндчилгээ

Зохион байгуулалт, хувцас жигдрэлт

2

Гэрийн даалгавар / багууд өөрсдийн сонирхосон нэг порц үндсэн хоол хийж ирэх/ бүтээгдэхүүнээ тайлбарлах

Өнгө үзэмж таваглалт дулааны боловсруулалтын арга

3

Багууд бусад багуудад асуулт тавих    

/ багийн ахлагч/

Оновчтой, ойлгомжтой байх

4

Хоол хүнстэй холбоотой хөгжөөнт үзүүлбэр

Мэргэжилтэй холбоотой, ойлгомжтой байх , хугацаа барих

5

Багшийн бэлдсэн асуултанд хариулах

/баг хамт олноороо хэлэлцэх /

Багшийн асуултанд багаар хэлэлцэж багийн гишүүн хариулна.

6

Асуултанд хэн хурдан хариулах вэ?            / 40 асуулт /

Нэг асуулт нэг оноо

7

Үгийн сүлжээ бөглөх  тэмцээн

 / багийн ахлагч нар сугалах/

Үгийн сүлжээг багаар хэлэлцэж бөглөх

 

  • Нэгдүгээр байранд ХҮҮТ-3а ангийн Таван эрдэнэ баг
  • Хоёрдугаар байранд ХҮҮТ-4а ангийн Технологич сэтгэлгээ баг
  • Гуравдугаар байранд ХИ-2в ангийн Тэмүүлэл баг тус тус шалгарлаа

Амжилттай оролцсон нийт оюутнууддаа баярлалаа, сурлагын амжилт хүсье

Хүнсний технологийн тэнхим 

Их уншсан