1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТДС-н 50 жилийн ойн нэрэмжит төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Технологийн дээд сургуулийн түүхт 50 жилийн ойн хүрээнд “АЛТАН ДУРСАМЖ” нэрийн дор 2015 оны 6-р сарын 26, 27-ны өдрүүдэд үе үеийн төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт эрэгтэй эмэгтэй 21 баг оролцсоноос:

 

Эрэгтэй:

 

1-р байр Б.Батзул багштай 2011 оны төгсөлтийн ХҮТ-2а ангийн Цэлмэгийн баг

2-р байр Б.Сайнбаяр багштай 2014 оны төгсөлтийн ТТЗГ-3а ангийн Харцагууд баг

3-р байр Г.Цэцгээ багштай 2009 оны төгсөлтийн ХҮТ-2а ангийн Найзууд баг

Шилдэг тоглогчоор Б.Батзул багштай 2011 оны төгсөлтийн ХҮТ-2а ангийн Ц.Цэлмэг

 

 

Эмэгтэй:

1-р байр Т.Мөнхбаатар багштай 2012 оны төгсөлтийн Исгэлт-3а ангийн “Cola” баг

2-р байр Э.Ариунжаргал багштай 2006 оны төгсөлтийн КАХ-3а ангийн “Шижирүүд” баг

3-р байр У.Мөнх-Очир багштай 2014 оны төгсөглтийн ХҮТ-4а ангийн “Очир” баг

Шилдэг тоглогчоор Б.Шүрэнцэцэг багштай Тогооч-3г ангийн сурагч О. Хулан тус тус шалгарлаа. 

Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон төгсөгчид хоёр өдрийн туршид найз нөхдөөрөө цугларч, дурсамжаа сэргээн, цагийг зөв боловсон өнгөрүүлсэн төдийгүй монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж тэмцээнд оролцсон нь онцлог үйл явдал байлаа. Мөн тэмцээнд оролцсон баг тамирчдын ажил эрхлэлт, холбоо барих утас, цахим хаяг зэргийг бүртгэж авсан нь сургууль болон төгсөгчдийн хоорондын эргэх холбоог сайжруулсан ажил боллоо.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Нийгмийн ажилтан Д.Түвшинжаргал

Их уншсан