Хүнсний бүтээгдэхүүний стандартчилал хичээлийг сонгон судалж буй ХҮТЭА 2б, ХҮТЭА 4а ангийн оюутнууд 2018 оны 11 дүгээр сарын 15-нд "Хүнсний бүтээгдэхүүний стандарт-чанар хангалт" сэдэвт өдөрлөгийг батлагдсан удирдамжийн дагуу амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго оюутнуудын хүнсний бүтээгдэхүүний стандартчилал хичээлийн онолын мэдлэгийг бататгах, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн болно.
Өдөрлөгт 9 багийн нийт 28 оюутан идэвх, санаачлагатай, бүтээлч оролцож, баг бүр өөрсдийн сонгосон гурван хүнсний бүтээгдэхүүнд “Стандарт-чанар хангалт”-ын дүн шинжилгээг хийсэн үнэлгээний хуудас, “Бүтээгдэхүүний тодорхойлолт” бяцхан номыг сургуулийн багш, ажилчид, оюутнуудад танилцуулж, бэлэн бүтээгдэхүүний стандарт-үйлдвэрлэлийн төлөвлөлт-чанар хангалтыг сурталчлав.
Оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн: Багш Н.Чимэгээ, /Ph.D/