Улаанбаатар хот дахь гаалийн газраас зохион байгуулсан “Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, гаалийн үйл ажиллагааг сурталчлан таниулах уулзалт, хэлэлцүүлэг”-т ХҮТИС-ийн Хүнсний технологийн тэнхимийн багш З.Алтанцэцэг, Э.Батчимэг нар ХЧАБ-ын 3б ангийн оюутнуудын хамтаар оролцлоо.
Хэлэлцүүлэгийг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Техник импорт гаалийн хяналтын бүсэд зохион байгуулж, улсын хилээр нэвтэрч байгаа хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эм, эмнэлгийн хэрэгсэл, химийн аюултай болон хорт бодисын импорт, экспорт, хадгалалт, тээвэрлэлттэй холбоотой холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг танилцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмж хүргэв. Мөн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, зориулалт болон бусад холбогдох мэдээллийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдлыг онцлон, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь оюутнуудын гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
Мэдээ бэлтгэсэн багш З.Алтанцэцэг