1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХТПК--д “Найзаа уръя” өдөрлөг боллоо.

Хүүхэд залуучуудыг мэргэжлээ зөв сонгон ирээдүйгээ тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 2016 оны 4-р сарын 22 нд хүнс технологийн политехник, коллеж “Найзаа уръя”  арга хэмжээг зохион явуулав.

Тус арга хэмжээний  хүрээнд:

  • Хүнс технологийн политехник коллежид сурч буй оюутан залуучууд өөрийн найз нөхдөө урьж сургуулиа танилцуулав.
  • Уг арга хэмжээг нээн сургалтын албаны дарга С. Оюунсүрэн  үг хэлж , хүрэлцэн  ирсэн оюутан залуучууд манай сургуулийн үйл ажиллагаа  онцлог, давуу тал, анги танхим, лабораторитай танилцан, урлагийн тоглолт үзэж, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боовны зэрэг олон бүтээгдэхүүний  амталгааг амтлан , тогооч мэргэжлийн ангийн суралцагчдын хүнсний ногоогоор хийсэн гар урлалыг сонирхов.

Үр дүн:

  • Тус арга хэмжээнд ИС 2а, ТТЗГ 1б , ТНБ 1б , ТНБ 1а , ХҮТ 2а ангиуд  идэвхтэй оролцлоо. Бусад сургуулиас нийт 35 сурагч  уригдан ирж манай сургуультай танилцав.

 

 

 

 

 

 

 

 Мэдээллийн эх сурвалж: Багш Сэлэнгэ

Их уншсан