Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн оюутнуудын байгаль орчны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, усны нөөцийг зөв зохистой ашиглах, ус хэмнэх зөв дадал хэвшүүлэх зорилгоор “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй танилцах аяллыг 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр инженерийн тэнхимийн багш нар зохион байгууллаа.
Аялалд 1, 2, 3 дугаар курсийн 50 гаруй оюутан, 6 багш хамрагдаж, төвийн үйл ажиллагаа, үзмэр, мэдээллийн сан, сургалт, сурталчилгааны чиглэлтэй танилцав.
Мөн оюутнууд “Хог хаягдлын менежмент” сэдэвт лекцэд хамрагдаж, хог хаягдлыг бууруулах, зөв ангилан ялгах, байгаль орчныг бохирдлоос хамгаалах, өдөр тутмын амьдралдаа байгальд ээлтэй хэрэглээг хэвшүүлэх талаар практик мэдлэг, мэдээлэл авлаа.
Тус аяллаар дамжуулан оюутнууд усны нөөцийн үнэ цэнэ, ач холбогдол, хамгаалалт, усны зохистой хэрэглээ болон хог хаягдлын зөв менежментийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, байгаль орчноо хайрлан хамгаалах хариуцлагатай хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ боллоо.