1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАР ИННОВАЦИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭВ.

ТДС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн С.Нарандэлгэр (Ph.D), багш, магистр М.Мөнхцэцэг, Б.Тамир нар БСШУСЯ-ны захиалгаар, ШУТСангийн санхүүжилтээр 2019-2021 онд “Кальцийн бэлдмэл, өндгөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл” сэдэвт инновацийн төслийг хэрэгжүүлэв.

Төслийн хүрээнд шинэ бүтээгдэхүүний технологийн заавар (баяжуулж боловсруулсан өндөгний цагаан уураг, өндөгний шохойлог хальсны кальцийн бэлдмэл, кальциар баяжуулсан талх)-ыг боловсруулж, шинэ бүтээгдэхүүний эрхийн ашигтай загварын гэрчилгээ (Кальцийн бэлдмэл гарган авах арга АЗГ №20-0002894, Өндөгний боловсруулсан цагаан уураг үйлдвэрлэх арга. АЗГ №20-0002895, Кальциар баяжуулсан талх үйлдвэрлэх арга. АЗГ №20-0003226) авсан.

Төслийн судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний 21 өгүүлэл (үүнээс гадаадад 3) нийтлүүлж, 5 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд төслийн ажлын нэгдсэн тайланг бичиж ШУТСанд хүлээлгэн өгсөн.

Сургуулийн материаллаг баазыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулж, Биохимийн магадлан итгэмжлэгдсэн лабораторид давхар ус нэрэгч, Хүнс судлалын лабораторид пийшин 2ш, крем цохигч, өндөгний шар цагаан уурагийг ялгагч, хальс нунтаглагч, капсул дүүргэгч, эцсийн хөөлтийн шүүгээ, Микробиологийн лабораторид хатаах шүүгээ, USB оролттой микроскоп, ламинар бокс зэрэг төхөөрөмж болон бусад багаж хэрэгслийг худалдан авахад төслөөс 20.0 сая төгрөгийг зарцуулсан юм.

Төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажилласан багш М.Мөнхцэцэг, Б.Тамир болон дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлага, багш нартаа их баярлалаа.

Мэдээ боловсруулсан багш: Ph.D С. Нарандэлгэр

 

Их уншсан