1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи” сэдэвт мэргэжлийн ур чадварын тэмцээн боллоо.

Технологийн Дээд Сургуулийн Хүнсний технологийн тэнхимийн махны технологийн багш нар хамтран 2014 оны 4 дүгээр сарын 22-нд ХТИ 3а болон ХҮТЭА 2б, ХҮТЭА 3а ангийн оюутнуудын дунд "Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи" сэдэвт мэргэжлийн ур чадварын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.


Тэмцээнд 9 багийн нийт 46 оюутан оролцож, шүүгчээр тус сургуулийн махны технологийн багш Г.Цэцгээ /M.Sc/, эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Нарандэлгэр /Ph.D/, махны технологийн багш Х.Анхбаяр нар ажиллав.


Тус тэмцээнд оролцсон нийт оюутнууд маш идэвх, санаачлагатай, бүтээлч оролцсон болохыг онцлон дурьдаж байна. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр ХТИ 3а ангийн З.Билгүүн ахлагчтай “Дөрвөн бэрх” баг I байр, ХҮТЭА 3а ангийн С.Үржинлхам ахлагчтай “Meat” баг II байр, ХҮТЭА 3а ангийн Х.Халиунаа ахлагчтай “Таван эрдэнэ” баг III байр эзэлж шагнуулав.

Их уншсан