Шинээр элсэн орсон суралцагчдад сурах үүрэг, хариуцлагаа ухамсарлан мэргэжлээрээ амжилттай суралцах, сургууль, мэргэжлээрээ бахархах үзэл төлөвшүүлэх зорилготой “СУРАГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын ажиллагаа 2015.09.16-д хичээлийн В байрны гадна талбайд боллоо.
Уг ёслолын ажиллагааг Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Б.Барамсай эрдэм номд шамдан суралцаж байгаа оюутан сурагчдадаа хандан үг хэлж албан ёсоор эхлүүлсэн юм.
Мэдээллийн эх сурвалж: Нийгмийн ажилтан Д.Түвшинжаргал